Б.Ганбат багшийн математикийн сургалт
Нүүр
Сургалт
Тест
Манай баг
Нийтлэл
Сертификат

Тоо бодохгүйгээр математик сэтгэлгээгээ хөгжүүлэх 6 хөгжилтэй арга

Б.Ганбат багш · 2026 оны наймдугаар сарын 4
Facebook-т хуваалцах

Эцэг эх, хүүхдүүд хамтдаа туршаад үзэх 6 санааг хуваалцъя:

1. Гал тогооны математик Ээж аавтайгаа хамт хоол эсвэл нарийн боов хийж үзээрэй. Орц жинлэх, хэмжээг хагаслах, харьцаа тааруулах нь тэр чигтээ бутархай, пропорц, логик-ийн бодит дасгал юм.
2. Судоку ба таавар Өдөрт ганцхан судоку бөглөхөд л анхаарал төвлөрөл сайжирч, алдаагаа олж засах чадвар хөгжинө.

Утас ухахын оронд 10–15 минут судоку хийвэл тархинд илүү хэрэгтэй!

3. Стратегит тоглоомууд Шатар, даам, Рубик шоо, Монополь гэх мэт тоглоомууд нь алсын нүүдэл тооцоолох, ялагдлаас суралцах, тэвчээртэй бодох чадварыг хөгжүүлдэг. “Тоглоом” мэт харагдавч жинхэнэ математик сэтгэлгээний дасгал юм.

4. Оригами ба геометр Цаасаар шувуу, хайрцаг, дүрс нугалах нь орон зайн баримжаа, геометрийн дүрс, симметрийн ойлголтыг бататгана.

Энэ насанд хамгийн үр дүнтэй, бүтээлч арга.

5. Код бичиж сурах Хэрвээ компьютер сонирхдог бол Scratch эсвэл анхан шатны кодчлол оролдоод үз.

Код бичих = алхам дараалал + логик + математикийн сэтгэлгээ. Энэ бол ирээдүйн хамгийн чухал ур чадваруудын нэг.

6. Тархи хөгжүүлэх сургалтууд Роботик, соробан сампин, шатар, логик сэтгэлгээний богино сургалтуудад хамрагдсанаар сонирхол нь чадвар болж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Бас шинэ найзтай болно!
Амралт гэдэг зүгээр амрах биш, өөрийгөө нээх хамгийн гоё үе. Энэ өвөл хүүхдийнхээ математик сэтгэлгээг стрессгүй, сонирхолтой аргаар хөгжүүлцгээе!

← Бүх нийтлэл