Б.Ганбат багшийн математикийн сургалт
Нүүр
Сургалт
Тест
Манай баг
Нийтлэл
Сертификат

1 жилийн хугацаанд тогтмол математик бэлдвэл тархинд ямар өөрчлөлт гарах вэ?

Б.Ганбат багш · 2026 оны наймдугаар сарын 4
Facebook-т хуваалцах

Олон хүн математикийг зүгээр л “томьёо цээжлэх” эсвэл “шалгалтын өндөр оноо авах” хэрэгсэл гэж боддог. Гэвч боловсролын сэтгэл судлал болон тархи судлалын олон судалгаа үүнээс илүү өргөн нөлөөтэйг харуулдаг.

Математикийг тогтмол давтамжтайгаар сурч, асуудал шийдвэрлэх дасгал хийх нь тархины суралцахтай холбоотой мэдрэлийн сүлжээнүүдийг идэвхжүүлж, шинэ холбоосууд бэхжихэд нөлөөлдөг. Үүний үр дүнд зөвхөн тооцоолох чадвар бус, анхаарал төвлөрөл, ой тогтоолт, логик сэтгэлгээ болон асуудал шийдэх чадвар зэрэг танин мэдэхүйн ур чадварууд хамт хөгжих боломжтой.

Тэгвэл 1 жилийн хугацаанд хүүхдийн сэтгэхүйд ямар өөрчлөлт ажиглагдаж болох вэ?

  1. Эхний 1–3 сар: Суурь бий болох үе
    Энэ үед хүүхдүүдэд хамгийн түрүүнд зөв хариунаас илүүтэй бодох арга барил өөрчлөгдөж эхэлдэг.

    • Алдаагаа ажиглаж сурна
    • Нэг бодлогыг өөр аргаар бодож болохыг ойлгож эхэлнэ
    • “Мэдэхгүй байна” гэдгээс “Хаанаас эхлэх вэ?” гэсэн асуулт руу шилжинэ

    Судлаачид үүнийг Metacognition буюу “өөрийн бодох үйл явцаа хянах, удирдах чадвар” гэж нэрлэдэг.

  2. 3–6 сар: Сэтгэлгээ тэлэх үе
    Тогтмол дасгалын дараа:
    • Зүй тогтлыг хурдан олж хардаг болно
    • Өмнөх мэдлэгээ шинэ нөхцөлд ашиглаж эхэлнэ
    • Урт бодлогоос айх нь багасна

    Судалгаагаар математик бодох стратеги ашигласан суралцагчид шинэ нөхцөлд асуудал шийдэх чадвараа сайжруулах хандлагатай байдаг.

  3. 6–12 сар: Асуудал шийдвэрлэгч болох үе
    Энэ үед өөрчлөлт зөвхөн математикаар хэмжигдэхээ больдог.
    - Илүү логик дарааллаар сэтгэх
    - Илүү удаан төвлөрөх
    - Хэцүү асуудлыг жижиг хэсэг болгон задлах
    - Илүү тэвчээртэй болох
    - Өөртөө итгэх итгэл нэмэгдэх

💡

Дүгнэлт

1 жил гэдэг урт хугацаа мэт санагдаж болно.
Гэхдээ:
1 жил = Өдөр бүрийн 1-2 цагийн жижиг алхмуудын нийлбэр.
Нэг жилийн дараа хүүхэд зөвхөн олон бодлого боддог болохгүй.


Харин:
“Энэ хэцүү юм байна” → “Үүнийг яаж задлах вэ?” гэж боддог хүн болж төлөвшиж эхэлдэг.

Эх сурвалж:

Neuroplasticity and mathematics learning — тархи суралцах явцад өөрчлөгдөх чадварын тухай
Metacognition and mathematics education — өөрийн бодох үйл явцаа удирдах чадварын нөлөө
Mathematics problem-solving and learning efficiency studies

← Бүх нийтлэл