Б.Ганбат багшийн математикийн сургалт
Нүүр
Сургалт
Тест
Манай баг
Нийтлэл
Сертификат

Олимпиад бол ТОО БОДОХ уралдаан биш

Б.Ганбат багш · 2026 оны наймдугаар сарын 4
Facebook-т хуваалцах

Саяхан Хятадын шилдэг 5 их сургуулийн нэгэнд доктор хамгаалж буй найзаасаа: "Ирээдүйд хүүхдүүд ямар мэргэжил сонговол хамгийн ирээдүйтэй вэ?" гэж асуухад тэрээр маш бодууштай хариулт өгсөн юм:

"Үнэнийг хэлэхэд, AI (Хиймэл оюун ухаан) ийм хурдтай хөгжиж байхад ирээдүйд яг ямар мэргэжил эрэлттэй байхыг таахад дэндүү бэрх боллоо. Тиймээс одоо хүүхдүүдэд 'мэргэжил' гэхээсээ илүү 'хөрвөх чадвар' суулгах нь хамгийн чухал. Ирээдүйд робот хийж чадахгүй хоёрхон зүйл үнэ цэнтэй үлдэнэ. Энэ бол Хүнтэй харилцах чадвар болон Асуудал шийдвэрлэх сэтгэлгээ юм."

🧠

Яг энэ "Асуудал шийдвэрлэх сэтгэлгээ"-г суулгадаг хамгийн шалгарсан арга бол Математикийн олимпиад юм. Тэгвэл яагаад олимпиадын хүүхэд ирээдүйд "АЛТ"-ан үнэд хүрэх вэ?
Ихэнх эцэг эхчүүд математикийн олимпиадыг буруугаар ойлгодог:

❌

“Хэцүү бодлого боддог хүүхдүүдийн тэмцээн”

❌

“Томьёо цээжилдэг, хурдан тоо боддог хүүхэд л амжилт гаргана”
Гэтэл үнэн хэрэгтээ олимпиадын математик бол:

Тоо бодох чадварыг биш, Асуудал шийдвэрлэх сэтгэлгээг хөгжүүлдэг тусдаа ертөнц юм.

Тэгвэл энгийн хичээлээс юугаараа ялгаатай вэ?

ЭНГИЙН ХИЧЭЭЛ vs ОЛИМПИАД

Энгийн сургуулийн математик:

  • Аль хэдийн тодорхой сэдэвтэй

  • Аль томьёо хэрэглэх нь мэдэгдсэн

  • Зорилго: Зөв тооцоолох, алдаагүй бодох.

  • Сургадаг зүйл: “ЯАЖ БОДОХ ВЭ?”

Математикийн олимпиад:

  • Сэдэв нь шууд харагддаггүй (Нууцлагдмал)

  • Ямар аргаар бодох нь тодорхойгүй

  • Зорилго: Шинэ гарц хайх, олон өнцгөөс харах.

  • Сургадаг зүйл: “ЮУ БОЛ АСУУДАЛ ВЭ?”, “ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?”

ЯАГААД ИРЭЭДҮЙД ЭНЭ ЧАДВАР ЧУХАЛ ВЭ?

Орчин үеийн математикч Конрад Волфрам-ын хэлснээр:
Ирээдүйд математикийн гол чадвар бол тооцоолох биш, харин асуудлыг тодорхойлж, загварчлах явдал юм.

Олимпиад хүүхдэд AI (Хиймэл оюун ухаан) хийж чадахгүй дараах 4 чадварыг суулгадаг:

Асуудлыг зөв тодорхойлох

  1. Сургуулийн бодлого "Үүнийг бод" гэж тушаадаг бол, олимпиадын бодлого "Энд ямар асуудал нуугдаж байна вэ?" гэж асуудаг.

  2. AI-д "ямар бодлого вэ" гэдгийг хүн л хэлж өгөх хэрэгтэй болдог.

Загварчилж сэтгэх

🧩

Олимпиадын бодлого хийсвэр мэт боловч бодит амьдралын асуудлын загвар байдаг. Энэ нь системтэй сэтгэх, олон хувьсагчтай нөхцөлд шийдвэр гаргах чадвар юм.

Тооцоолол бол хоёрдогч зүйл

🔢

Сонирхолтой нь: Олимпиадын хамгийн хэцүү бодлогууд ихэнхдээ маш бага тооцоотой байдаг.

🤖

Олон оронтой тоо бодох = Роботын ажил

🧠

Зөв санаа, шинэ гарц олох = Хүний ажил

Нотлох, хамгаалах

⚖️

Олимпиадын хүүхэд зөвхөн хариу гаргаад зогсдоггүй.
"Яагаад заавал ингэж гарах ёстой вэ?" гэдгийг нотолж, өөрийн санаагаа хамгаалж сурдаг. (Critical Thinking)

🎯

ДҮГНЭЛТ (Эцэг эхчүүдэд):
Ирээдүйд:

Тоо бодогчдыг хиймэл оюун ухаан орлоно.

Асуудал шийдэгчдийг хэн ч орлож чадахгүй.

Хүүхдээ олимпиадад бэлдүүлнэ гэдэг нь зүгээр нэг медаль авах тухай биш, ирээдүйд сэтгэж, шийдвэр гаргаж, манлайлах чадвартай хүн болгох хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.

📌

Энгийн хичээл → Тооцоолол заадаг

📌

Олимпиад → Амьдралыг шийдэх сэтгэлгээ заадаг

1. Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum - WEF)
Энэ бол хамгийн том, хамгийн их эш татагддаг эх сурвалж юм.

Судалгааны нэр: The Future of Jobs Report 2023 (Ажлын байрны ирээдүйн тайлан 2023)

Гол үр дүн: Дэлхийн томоохон компаниудын захирлуудаас 2027 он гэхэд ажилтанд байх ёстой хамгийн чухал чадваруудыг нэрлэхийг хүсэхэд:

  • Analytical thinking (Аналитик сэтгэлгээ - Асуудлын учир шалтгааныг олох)

  • Creative thinking (Бүтээлч сэтгэлгээ - Асуудлыг шинээр шийдэх) гэсэн хоёр чадвар жагсаалтыг тэргүүлсэн байна.

2. OECD (Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага)
PISA шалгалтыг зохион байгуулагч байгууллага учраас боловсролын салбарт хамгийн нөлөөтэй.

Судалгааны агуулга: Skills for 2030 (2030 оны чадварууд) болон PISA-ийн тайлангууд.

Гол үр дүн: Тэд "Routine Cognitive Skills" (Нэг хэвийн даалгавар гүйцэтгэх, тооцоолох) чадварын эрэлт огцом буурч, харин "Non-routine Analytical Skills" (Бэлэн хариултгүй, нийлмэл асуудал шийдвэрлэх) чадварын эрэлт өсөж байгааг графикаар баталсан байдаг.

"OECD-ийн тодорхойлсноор хиймэл оюун ухаан энгийн даалгавруудыг орлох тул сурагчдад 'Цогц асуудал шийдвэрлэх' (Complex Problem Solving) чадвар хамгийн чухал болж байна."

3. McKinsey Global Institute
Дэлхийн тэргүүлэх менежментийн зөвлөх компани.

Судалгааны нэр: Skill Shift: Automation and the Future of the Workforce

Гол үр дүн: Автоматжуулалт болон AI хөгжихийн хэрээр "Higher Cognitive Skills" буюу дээд түвшний танин мэдэхүйн чадварын эрэлт (үүнд асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ орно) 2030 он гэхэд Европ, АНУ-д 19%-иар өснө гэж таамагласан.

📚

Ашигласан эх сурвалж: Conrad Wolfram – Computer-Based Math OECD Education Reports – Creative Problem Solving

← Бүх нийтлэл