
Алгебрын эрин үе (V–XV зуун)
Математикийн хичээл дээр “Үл мэдэгдэх x-ийг ол” гэдэг даалгавар анх хаанаас үүссэн бол?
Энэ асуултын хариу нь элсэн цөлөөр аялсан тэмээтэй цуваа, эртний номын сан, мэргэдийн од ажигласан шөнүүдтэй салшгүй холбоотой түүх юм.
Өрнөдөд энэ үеийг “нам гүм” байсан гэдэг ч Дорно дахинд шинжлэх ухааны жинхэнэ "Алтан үе" цэцэглэж байлаа.
“Алгебр” гэдэг үг хаанаас гарсан бэ?820 оны орчимд Багдад хотын "Мэргэдийн өргөө" (House of Wisdom) төвд Мухаммед ибн Муса Аль-Хорезми хэмээх суут эрдэмтэн ажиллаж байв.Тэрээр “Ал-жабр” буюу “нөхөн сэргээх, тэнцүүлэх” гэсэн утгатай аргыг тайлбарласан ном бичсэн нь өнөөдрийн АЛГЕБР хэмээх шинжлэх ухааны үндэс болсон юм.
Яагаад энэ нь чухал вэ?Тэр тоог зүгээр л нэг тоолох хэрэгсэл биш, харин асуудал шийдэх сэтгэлгээний арга болгож өөрчилсөн.
Сонирхолтой нь: Түүний нэрнээс өнөөдөр бидний хэрэглэдэг АЛГОРИТМ гэдэг үг үүссэн. (Компьютер, гар утас, AI хүртэл бүгд алгоритм дээр ажилладаг шүү дээ).“Үл мэдэгдэх” гэдэг ойлголт хэрхэн бий болсон бэ?
Эртний Араб хэлэнд үл мэдэгдэх тоог “ямар нэгэн зүйл” (al-shay) гэж нэрлэдэг байжээ.Хожим Испанид Араб судрыг орчуулах үед энэ авиаг тэмдэглэх үсэг байгаагүй тул Грекийн "Kai" үсэгтэй төстэйгөөр "Xay" гэж бичиж, яваандаа товчлогдсоор "x" болсон түүхтэй.
Ингэж бид өнөөдөр “x-ийг ол” гэж бодлого боддог болжээ.Нууц код, одон орон, цаг хугацаа (Тухайн үеийн бусад гайхамшиг)
Нууц код тайлах ухаан:Аль-Кинди – түүнийг нууц код тайлах ухааны эцэг гэдэг. Тэрээр бичвэр дэх үсгийн давтамжийг ажиглаж, дайсны нууц захидлыг тайлах аргыг нээсэн.
Энэ нь өнөөгийн кибер аюулгүй байдал, нууц үг, мэдээлэл хамгаалалтын суурь юм.
Одон орон ба календарь:Омар Хайям – зөвхөн яруу найрагч биш, маш нарийн тооцоолол хийдэг математикч байв. Түүний зохиосон "Жалалийн календарь" нь өнөөгийн бидний хэрэглэдэг календараас ч илүү нарийвчлалтай байсныг судлаачид баталдаг.Европ руу нэвтэрсэн ньИталийн математикч Леонардо Фибоначчи Арабын ертөнцөөр аялж, өнөөгийн бидний хэрэглэдэг 0–9 цифртэй тооллын системийг Европт нэвтрүүлжээ.
Ром тоогоор (MCMLXXX...) тооцоо хийдэг байсан Европт энэ нь жинхэнэ оюуны хувьсгал болсон.Тэрээр мөн байгаль дээр давтагдан гарч ирдэг гайхалтай зүй тогтлуудыг (Фибоначчийн дараалал) анзаарсан нь:
- Цэцгийн дэлбээ
- Далайн дунгийн хээ
- Наранцэцгийн үр зэрэгт ажиглагддаг
Тэр ингэж хэлсэн мэт санагдана: "Математик бол байгаль дэлхийн ярьдаг хэл юм."
“Чиний дэвтэр дээрх үл мэдэгдэх х гэдэг нь зүгээр нэг бодлого биш ээ. Энэ бол 1000 гаруй жилийн өмнөх мэргэдийн үлдээсэн сэтгэхүйн түлхүүр юм.Хүн төрөлхтөн тоог тэмдэгтээр төлөөлж, хийсвэрлэн сэтгэж сурсан учраас л өнөөдрийн компьютер, технологи бий болсон юм шүү.”

Дүгнэлт: Алгебр бол зөвхөн хичээлийн сэдэв биш, хүн төрөлхтний сэтгэхүй хэрхэн хөгжсөний түүх юм.



