Б.Ганбат багшийн математикийн сургалт
Нүүр
Сургалт
Тест
Манай баг
Нийтлэл
Сертификат

Дасгал болон давтлага нь тархинд яг яаж нөлөөлдөг вэ?

Б.Ганбат багш · 2026 оны наймдугаар сарын 4
Facebook-т хуваалцах

Бид ихэвчлэн: “Олон давтвал сайжирна” гэж ярьдаг.
Энэ бол зүгээр нэг туршлагаас гарсан үг биш. Тархины түвшинд бодит өөрчлөлт явагддаг.

Өөрөөр хэлбэл: давтлага бол тархийг өөрчилдөг процесс юм.
Тэгвэл бодлого давтах үед тархинд яг юу болдог вэ?

  1. Мэдрэлийн холбоосууд бэхждэг (Neuroplasticity)
    Хүн ямар нэг чадварыг дахин дахин ашиглахад тархины мэдрэлийн эсүүдийн холбоос илүү бат бөх болдог.
    Үүнийг нейропластик чанар гэдэг.
    Өөрөөр хэлбэл: тархи өөрөө өөрийгөө дахин зохион байгуулж, шинэчилж байдаг гэсэн үг.

    Анх бодлого бодох үед:
    - их бодно
    - их энерги зарцуулна
    - олон алдаа гаргана

    Харин давтах тусам:
    - холбоосууд бэхжинэ
    - шийдэл хурдан олдоно
    - илүү бага ачааллаар ажиллана

    Ингээд:
    “Хэцүү байсан зүйл аажмаар амархан санагдаж эхэлдэг.”
    Draganski et al. (2004) — суралцах явцад тархины бүтэц хүртэл өөрчлөгддөгийг харуулсан.

  2. Давталт үйлдлийг автомат болгодог (Automaticity)
    Анх бодлого бодохдоо хүүхэд:
    - алхам бүрийг бодож шийднэ
    - удаан ажиллана
    - амархан будилна

    Харин тогтмол давтвал: зарим үйлдэл автомат болдог.
    Жишээ нь:
    - үржихийн хүрд
    - тэгшитгэлийн үндсэн хэлбэрүүд
    - нийтлэг бодлогын хэв маяг таних

    Энэ үед тархи:
    “бодож байгаа” биш — “шууд таньж” эхэлдэг.

    Тиймээс хурд, итгэл, тогтвортой байдал өсдөг.
    Logan (1988) — давталт нь automaticity буюу автомат гүйцэтгэлийг бий болгодог.

  3. Боловсруулах мэдээлэл багасдаг. (Working Memory)

    Хүний тархи нэг дор боловсруулах мэдээллийн хэмжээ хязгаартай.
    Хэрэв сурагч:
    - энгийн алхам дээрээ хүртэл их хүч зарцуулж байвал — хүнд бодлого бодох оюуны зай үлдэхгүй.

    Харин давтлага хийснээр:
    -суурь үйлдлүүд автомат болно →
    - ажлын ой суллагдана →
    - илүү гүн бодож эхэлнэ.

    Өөрөөр хэлбэл: суурь нь бат болох тусам, сэтгэхүй өндөрсдөг.
    Baddeley (1992) — Working Memory нь суралцах чадварт шууд нөлөөлдөг.

  4. Алдаа бол тархины сурах боломж (Error-based learning)

    Олон хүүхэд: алдах = муу гэж боддог.
    Гэтэл шинжлэх ухаанаар: алдаа = суралцах дохио юм.

    Тархи дараах циклээр сайжирдаг:
    Оролдлого → Алдаа → Засвар → Ахиц
    Энэ feedback loop давтагдах тусам ойлголт бат болдог.

    Тиймээс:
    алдааг айх зүйл биш, ашиглах зүйл гэж харах хэрэгтэй.
    Hattie & Timperley (2007) — чанартай feedback нь суралцах хамгийн хүчтэй механизмын нэг.

  5. Завсарлагатай давталт хамгийн үр дүнтэй (Spacing Effect)

    Нэг өдөр 5 цаг бодсоноос: 5 өдөр дараалан 1 цаг бодох нь илүү үр дүнтэй.

    Яагаад?
    Учир нь тархи:
    - мартах → дахин санах → дахин бэхжүүлэх
    - циклээр мэдээллийг урт хугацааны ойд хадгалдаг.

    Үүнийг Spacing Effect гэдэг. Математик сурахад энэ бол маш хүчтэй арга.
    Тиймээс: бага багаар, гэхдээ тогтмол давтах нь хамгийн хүчтэй.
    Cepeda et al. (2006) — spaced repetition нь ой тогтоолтыг мэдэгдэхүйц сайжруулдаг.

💡

Дүгнэлт
Дасгал давтлага гэдэг бол зүгээр: олон бодлого бодох биш Харин:

  • тархины холбоосыг бэхжүүлдэг

  • үйлдлийг автомат болгодог

  • ажлын ойг чөлөөлдөг

  • алдаанаас суралцах чадварыг идэвхжүүлдэг

  • урт хугацааны ой тогтоолтыг сайжруулдаг

    Өөрөөр хэлбэл: Давтлага бол тархиа хөгжүүлэх дасгал юм.

    Математикт амжилт гаргадаг хүүхдүүд төрөлхийн онцгой тархитайдаа биш зөв давталттай байдагтаа ялгардаг.

← Бүх нийтлэл