
Зарим хүүхдүүд амжилтаа ахиулж байхад, зарим нь?
"Манай хүүхэд ойлгодог юм шиг мөртлөө олимпиад, шалгалт болохоор өмнөхөө мартчихсан байдаг." Энэ үгийг бид эцэг эхчүүдээс маш олон удаа сонсдог.
Үнэндээ энэ нь хүүхдийн чадваргүйдээ биш. Харин хүний тархи мэдээллийг хэрхэн хадгалж, хэрхэн мартдагтай холбоотой шинжлэх ухааны тайлбартай үзэгдэл юм.
Германы сэтгэл судлаач Херман Эббингхаус 1885 онд хийсэн судалгаагаараа тогтмол сэргээн санахгүй, давтаж бататгахгүй бол хүний ой тогтоолт маш хурдан буурдаг болохыг тогтоосон байдаг.
Өөрөөр хэлбэл хүүхэд өнөөдөр хичээлээ ойлгосон байж болно. Гэхдээ тэр мэдлэгээ дараагийн өдөр, дараагийн долоо хоног, дараагийн сардаа ашиглахгүй бол аажмаар мартаж эхэлдэг.
Тиймээс олимпиадын амжилт гэдэг зөвхөн хурдан ойлгодог эсэхийн асуудал биш юм.
Харин:
Ойлгосноо хэр удаан хадгалж чаддаг вэ?
Өмнөх мэдлэгээ шинэ мэдлэгтэйгээ холбож чаддаг уу?
Тогтмол давтаж, бататгаж чаддаг уу? гэдгээрээ ялгардаг.
Амжилттай сурагчид бусдаас илүү ухаантайдаа биш.
Тэд илүү олон сар тууштай бэлтгэл хийдэг.
Тэд өмнөх үзсэн зүйлээ мартуулахгүйгээр дараагийн шат руугаа ордог. Тэд мэдлэгээ хуримтлуулдаг. Яг л байшин барихтай адил. Суурь нь бат бөх байх тусам дараагийн давхрууд илүү өндөр босдог. Математик, физик, программчлал болон олимпиадын бодлого бодолт бүгд ийм зарчмаар хөгждөг.Нэг сэдэв нөгөөгийнхөө суурь болдог.
Нэг жилийн өмнө сурсан ойлголт дараагийн жилийн олимпиадын бодлогод хэрэг болдог.
Тиймээс жинхэнэ чадвар нь тухайн өдөр хичээл ойлгосон эсэхээр бус, харин хэдэн сарын дараа тэр мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэхээр хэмжигддэг.
Ийм учраас бид 2026–2027 оны хичээлийн жилд 10 сарын турш үргэлжлэх 1 ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР-өө хэрэгжүүлж байна.
Бидний зорилго зөвхөн шинэ сэдэв заах биш.
Харин:
Өмнөх мэдлэгийг тогтмол сэргээж бататгах
Сэтгэн бодох чадварыг шат дараатай хөгжүүлэх
Олимпиадын бодлогын туршлага хуримтлуулах
Хүүхдэд бие даан суралцах дадал бий болгох
Амжилтыг санамсаргүй биш, тогтвортой болгох юм.
Сүүлийн жилүүдэд манай сургалтад тогтмол хамрагдсан олон сурагчдын олимпиадын амжилт жилээс жилд ахиж, дүүрэг, аймаг, улсын түвшний олимпиадад амжилттай оролцож байна.
Энэ нь зөвхөн авьяасын үр дүн биш.
Харин олон сарын турш үргэлжилсэн тууштай хөдөлмөр, зөв арга зүй, тасралтгүй хөгжлийн үр дүн юм.
Олимпиадын амжилт бол нэг өдрийн ялалт биш.
Энэ бол олон сарын турш үргэлжилдэг хөгжлийн аялал. Өнөөдрийн зөв шийдвэр хүүхдийн тань маргаашийн амжилтын суурь болно.



