Б.Ганбат багшийн математикийн сургалт
Нүүр
Сургалт
Тест
Манай баг
Нийтлэл
Сертификат

Координатын систем яаж үүссэн бэ?

Б.Ганбат багш · 2026 оны наймдугаар сарын 4
Facebook-т хуваалцах

17-р зууны Францын суут сэтгэгч Рене Декарт (René Descartes) гэртээ амарч хэвтэх үедээ таазан дээгүүр ялаа явахыг ажиглажээ.Тэр ялаа хаашаа ч хамаагүй нисч, бууж байв. Гэхдээ Декарт нэгэн сонирхолтой асуултыг өөртөө тавьсан юм: "Энэ ялааны байгаа цэгийг хэн ч маргахгүйгээр, яг таг хэрхэн тодорхойлох вэ?"
Тэр бодсоны эцэст:Таазны буланг 0 цэг гэж үзээд, хөндлөн болон босоо хананаас ялаа хүртэлх зайг хэмжихэд л хангалттай гэдгийг олж харжээ.Ингэж өнөөдрийн бидний мэддэг x ба y тэнхлэг буюу Декартын координат систем үүссэн түүхтэй.

🧠

ЭНЭ НЭЭЛТ ЯАГААД АГУУ ВЭ?
Энэ мөч хүртэл "Геометр" (дүрс) болон "Алгебр" (тоо, тэгшитгэл) нь тус тусдаа шинжлэх ухаан байв.Харин Декарт ялааг ажигласнаар:

  • Дүрсийг томьёогоор илэрхийлэх x^2+y^2=r^2

  • Томьёог дүрсээр зурах боломжийг нээсэн юм.
    Үүнийг Аналитик Геометр гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өнөөдрийн барилгын инженерчлэл, компьютер график, GPS технологийн эхлэл болсон билээ.Заримдаа агуу нээлтүүд хамгийн энгийн зүйлсээс эхэлдэг ажээ.

🧠

ТҮҮНИЙ БУСАД ГАЙХАЛТАЙ НЭЭЛТҮҮД
Декарт зөвхөн координат системийг нээгээгүй. Тэр бол орчин үеийн математикийн "эцэг" нарын нэг юм. Түүний бусад нээлтүүдээс:

  1. Алгебр ба Геометрийн гүүр (Analytic Geometry)Тэрээр геометрийн дүрсүүдийг (тойрог, шулуун) тэгшитгэлээр илэрхийлж болдгийг анх удаа харуулсан. Жишээ нь: x^2 + y^2 = r^2 гэдэг нь тойрог юм. Үүнийг Аналитик геометр гэдэг бөгөөд энэ нь Ньютон, Лейбниц нарын цаашдын нээлтэд (Calculus) шууд нөлөөлсөн.

  2. 2. x, y, z ба a, b, c (Стандарт тэмдэглэгээ)Өнөөдөр сурагчдын боддог тэгшитгэлд үл мэдэгдэх тоог x, y, z-ээр, мэдэгдэж буй тогтмолыг a, b, c-ээр тэмдэглэдэг дүрмийг Декарт анх 1637 онд "La Géométrie" номондоо нэвтрүүлсэн.

  3. 3. Зэрэг дэвшүүлэх бичиглэл (x^2, x^3)Тоог зэрэгт дэвшүүлж бичих (superscript) аргыг мөн л Декарт стандартчилсан. Түүнээс өмнө $xxxx$ гэх мэтээр бичдэг байв.

  4. 4. Гэрлийн хугарал ба Солонго (Optics)Тэрээр физикийн шинжлэх ухаанд гэрлийн хугарлын хуулийг нээж, солонго хэрхэн үүсдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан анхны хүмүүсийн нэг юм.

  5. "Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна"Математикаас гадна философид "Cogito, ergo sum" гэх алдарт үгийг хэлсэн нь тэр юм.

💡

ДҮГНЭЛТ
Заримдаа хамгийн агуу санаанууд хичээлийн ширээний ард биш, тайван амарч, эргэцүүлэн бодож байх үед төрдөг ажээ.

← Бүх нийтлэл