Б.Ганбат багшийн математикийн сургалт
Нүүр
Сургалт
Тест
Манай баг
Нийтлэл
Сертификат

Эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл 5 алдаа

Б.Ганбат багш · 2026 оны наймдугаар сарын 4
Facebook-т хуваалцах

Хүүхдэдээ сайн сайхныг л хүсдэг ч таны гаргадаг зарим жижиг дадлууд хүүхдэд дарамт болж, хичээл хийх дургүй болгох эрсдэлтэй байдаг. Ихэнх эцэг эх мэдэлгүйгээр дараах 5 алдааг давтдаг.

1️⃣

Хүүхдийг бусадтай харьцуулах

“Манай сургуулийн А-н хүүхэд олимпиадад ордог юм билээ”,
“Чи яагаад тийм хурдан боддоггүй юм?” гэх мэт үгс нь
→ Хүүхдийн урам зоригийг унтраадаг
→ “Би чаддаггүй” гэсэн буруу итгэл төрүүлдэг

2️⃣

Зөвхөн оноогоор хэмжих

80 авбал баярлах, 60 авбал загнах гээд оноонд төвлөрөх нь
→ Ойлголт биш “сурагчийн айдас”-ыг өсгөдөг
→ Хүүхэд бодлогыг ойлгохоос илүү алдаа гаргахгүй байхыг зорьдог

Уг нь гол зүйл нь ойлголт, сэтгэх арга, логик.

3️⃣

“Миний хүүхэд мат-аар муу” гэж дүгнэх

Энэ өгүүлбэрийг хүүхэд шууд өөртөө нааж авдаг.
Харин үнэн хэрэгтээ:
→ Математик бол төрөлхийн бус сурах чадвараар сайжирдаг хичээл.
→ Зөв суурь, зөв багш, зөв арга л хэрэгтэй.

4️⃣

Бодлогыг хүүхдийн өмнөөс хийж өгөх

Хүүхэд асуугаад ирэхэд нь
“За одоо энэ томьёог хийчих” гээд бодлогыг бүхэлд нь тайлбарлаад өгвөл хүүхэд түр зуур ойлгоно.

Гэхдээ:
→ Дараагийн адилхан бодлогон дээр дахиад л ойлгохгүй.
Хүүхдэд “яаж бодохыг нь бодоход нь туслах” нь илүү үр дүнтэй.

5️⃣

Хүүхдийг хэт их шахах

“Одоо суу, энэ бодлогыг заавал хий”,
“Чи ойлгож байгаа биз дээ?” гэх дарамттай өнгө
→ Математикаас халширдаг
→ Айдастай болгодог
→ Удаан хугацаанд сурах сонирхлыг бууруулдаг

Зөвхөн 10–15 минутын төвлөрсөн цаг ч маш үр дүнтэй байдаг.

✔️

Дээрх алдаануудыг аль болгох гаргахгүйг хичээж, үйлдэлдээ хяналт тавиарай. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө л хэлж байгаа боловч, үр дүн нь эсрэгээрээ байх вий.
____________________

Эцэг эх мэдээлэлтэй, багш нь зөв арга барилтай байхад
Хүүхэд математикт дурлаж, өсөлт хөгжил нь харагддаг.

← Бүх нийтлэл