Б.Ганбат багшийн математикийн сургалт
Нүүр
Сургалт
Тест
Манай баг
Нийтлэл
Сертификат

ХҮҮХЭД ТАНЬ ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГОДОГ Ч МАРГААШ НЬ МАРТЧИХДАГ УУ?

Б.Ганбат багш · 2026 оны наймдугаар сарын 4
Facebook-т хуваалцах

ШИНЖЛЭХ УХААН ҮҮНИЙГ ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА

"Манай хүүхэд хичээл дээрээ сайн ойлгосон гэдэг мөртлөө шалгалт болохоор мартчихдаг" гэж та бодож байсан уу? Энэ бол таны хүүхдийн буруу биш, харин хүний тархины төрөлхийн онцлог юм.

Германы сэтгэл судлаач Херман Эббингхаус (Hermann Ebbinghaus) хүний ой тогтоолтыг олон жилийн турш судалж, 1885 онд "Марталтын муруй" (The Forgetting Curve) гэх алдартай онолоо танилцуулсан байдаг.

📊

Түүний судалгаагаар хүн шинэ мэдээлэл авснаас хойш:

🔻

20 минутын дараа: Мэдээллийн 42%-ийг мартдаг.

🔻

1 цагийн дараа: 56%-ийг мартдаг.

🔻

24 цагийн дараа: Сурсан зүйлийнхээ 70 орчим хувийг мартдаг байна.

Өөрөөр хэлбэл, хүүхэд тань өнөөдөр хичээл дээрээ 100% ойлгосон ч, маргааш гэхэд ердөө 30% нь л үлддэг гэсэн үг. Аймшигтай биш гэж үү?

ТЭГВЭЛ ҮҮНИЙГ ЯАЖ ЗОГСООХ ВЭ?

Эббингхаусын судалгаа болон Канадын Ватерлоогийн Их Сургуулийн (University of Waterloo) зөвлөмжид дурдсанаар "Марталтын муруй"-г хугалах ганц арга бол SPACED REPETITION буюу ЗАЙТАЙ ДАВТАЛТ юм.
Хичээл үзсэнээс хойш 24 цагийн дотор ердөө 10 минутыг сэргээн санахад зарцуулахад л мэдлэг дахин 100% сэргэдэг. Үүнийг 7 хоногийн дараа дахин нэг давтахад тэр мэдлэг "Урт хугацааны ой санамж" руу шилжиж, насан туршдаа үлддэг байна.

💡

ОНЛАЙН СУРГАЛТ ЯАГААД ҮР ДҮНТЭЙ БАЙДАГ ВЭ?

Хүүхэд хичээлээ мартсан үедээ хэзээ ч, хаанаас ч бичлэгээ ухрааж үзээд, дахин хичээл давтснаар "Марталтын муруй"-г зогсоох боломжтой.
Математик бол цээжлэх хичээл биш, харин ойлгох, ойлгосноо тогтмол тордох ухаан юм.

📖

Ашигласан эх сурвалж:

Ebbinghaus, H. (1885). Memory: A Contribution to Experimental Psychology.
University of Waterloo, Campus Wellness. Curve of Forgetting.

← Бүх нийтлэл